Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар өнөөдөр /2023.05.23/ “Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам, байршил, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 14/01 дугаар, 2022 оны 32 дугаар, 2023 оны 10 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болголоо.
Учир нь 2023 оны 01 сарын 06-наас “Зөвшөөрлийн тухай” хуулиар Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад уг хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авдаг болсонтой холбоотой юм.