Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛСАН “#ЗАМЫН_ХӨДӨЛГӨӨНИЙ_ЦАГААН_ТОЛГОЙ” ТЭМЦЭЭНД 22 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2023-05-15

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санхүүжүүлэн, БШУГ, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Улаанзагалмайн хорооноос хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн өмнөх сургуулийн байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан шугам” тэмцээнийг /2023.05.15/ зохион байгууллаа.

Тэмцээний I үе шатанд цэцэрлэгүүдийн багууд бүсчилсэн тэмцээн хийж, тус тэмцээнээс шалгарсан 5 цэцэрлэг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа юм. Үүнд 1, 5, 6, 18, 22 дугаар цэцэрлэгийн 60 гаруй хүүхэд багачууд оролцож, гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээнд тэргүүн байранд 22 дугаар цэцэрлэг, дэд байранд 5 дугаар цэцэрлэг, гутгаар байранд 1 дүгээр цэцэрлэг тус тус шалгарчээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%