Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОГТЛОО

2023-05-15

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр /2023.05.16/ боллоо. Тус хурлаар “Дархан Хайрханыг тайх тухай”, “Дархан-Ус суваг ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлан”, “Тогтоол хүчингүй болгох тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай” тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хуралдуулж, “Дархан Хайрханыг тайх тухай”, “Дархан-Уул аймгийн нутагт ашигт малтмалын хайгуулын талбайг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой газарт санал өгөх тухай, “Дархан-Уул аймагт 2023 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай”, “2023 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай”, “Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам, байршил, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоол хүчингүй болгох тухай, “Хөдөлгөөнт тоглоомын төв”-ийн үйл ажиллагааны үнэ тариф тогтоох тухай тогтоол хүчингүй болгох тухай,  “Аймгийн ГХУСАЗСЗ-ийн Дэд зөвлөл шинэчлэн байгуулж, журам батлах тухай, “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн үнэ тариф тогтоох тухай, “Хуримын ордны үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай” зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%