Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛЖ, ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛЛАА.

2023-04-24

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус 11 дүгээр хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хууль, Иргэний зөвлөлийн дүрмийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүдээр Данзанхүүгийн Мядагсүрэн, Хоролын Байгалмаа, Лувсангийн Цэцэг-Өлзий, Батжаргалын Батхуяг, Балжиннямын Зандраа нарыг 3 жилийн хугацаатайгаар томилсон билээ.
Тэгвэл өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Л.Батчулуун иргэний зөвлөлийн гишүүдээр томилогдсон иргэдийг хүлээн авч уулзаж, хуралдааны тогтоол шийдвэр, Цагдаагийн албаны тухай хууль, Иргэний зөвлөлийн дүрмийг танилцуулж Иргэний зөвлөлийн гишүүний үнэмлэхийг гардуулан өглөө. Мөн шинээр томилогдсон Иргэний зөвлөлийн гишүүд хуралдаж Зөвлөлийн даргаар Л.Цэцэг-Өлзий, нарийн бичгийн даргаар Б.Зандраа нарыг сонгож, зөвлөл хууль тогтоомж, дүрмийн дагуу үүрэгт ажилдаа орлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%