Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА /2023.03.14/

2023-03-14

         Яг одоо /2023.03.14/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо эрхлэх асуудалд хамаарах хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, санхүүжилттэй танилцах, дүүргийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөлт болон дүүргийн төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний хэрэгжилт, явц үр дүнтэй танилцах хуралдаан эхэллээ.

          Тус хуралдаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга Т.Уламбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүн Л.Цэеэрэгзэн, С.Мөнгөнсар, Ж.Чимэдцогзол, Ч.Мягмарсүрэн, В.Хүрэлбаатар, Ч.Ариунчимэг нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцож байна.

          Энэхүү хуралдаан нь 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдана.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%