Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЗЭРЭГ СУМЫН ГХУСАЗСЗ 2023 ОНД 16 АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

2023-02-09

Аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран Зэрэг сумын зөвлөлийн гишүүдэд урьдчилан сэргийлэх ажлын арга барилыг өөрчилж, орчин үеийн шинэ чиг хандлагад нийцүүлэн судалгаанд үндэслэн зохион байгуулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Зэрэг сумын ГХУСАЗСЗ-өөс 2023 онд 3 бүлэгт 16 ажил арга хэмжээг хийхээр төлөвлөсөн байна.
Мөн Гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар “Нэг байгууллага-Нэг арга хэмжээ” аяныг зохион байгуулж, сумынхаа төрийн байгууллагын ажилтан нэг бүрийг хамруулан тэднээр дамжуулан гэр бүл, эргэн тойрны хүмүүст мэдээлэл хүргэх байдлаар нөлөөллийн ажил хийхээр төлөвлөжээ. Ингэснээр гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо нэмэгдэж, мэдээлэлтэй болох сайн талтай гэж үзэж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%