Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧ-СУРАГЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАРТ САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

2023-01-25

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Өсвөрийн парлментын 19 Төлөөлөгч-сурагчид Дархан-Уул аймгийн бүх ЕБС-ын сурагчдын эрх ашгийг төр захиргааны байгууллага, удирдлагуудын өмнө төлөөлж, тэдний дуу хоолой болж ажилладаг.

Өсвөрийн парламентын 2 дугаар чуулганы үеэр сургууль цэцэрлэгүүдийн эмч, мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг сайжруулах асуудлыг анхааралдаа авахыг хүссэний дагуу аймгийн ИТХ-аас Эрсдэлгүй Дархан III аяны нээлтийн үйл ажиллагааг бүх шатны боловсролын байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах “ХАМТДАА ХӨГЖЬЕ”  сургалтаар эхлүүллээ.

Сургалтын үеэр Өсвөрийн парлментын сурагчид сургуулийн эмч нараас үйлчилгээ авах үед гаргадаг нийтлэг алдаануудын талаар санал бодлоо илэрхийлсэн бөгөөд эмч нар хүүхдүүдийн тавьсан асуудалд тодорхой хариултуудыг өгч, цаашдын ажилдаа анхаарах талаар харилцан саналаа солилцлоо.

Тухайлбал өсвөр насны хүүхдүүдэд үзлэг хийх, вакцинд хамруулах үедээ хүүхдүүдийн нас, биений онцлогоор ялгаварлахгүй байх, нууцлалыг чанд хадгалах, эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудлыг хүүхдийн нас насны онцлогт тохируулан тайлбарлах, анхан шатны яаралтай тусламжийг цаг алдахгүй үзүүлэх зэрэг саналуудыг сурагчид гаргалаа.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%