Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СОНГОВ

2022-12-02

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нутгийн Удирдлагын Төлөөллийн байгууллагыг байгуулж байгаа юм.

Тус байгууллагад аймаг, сумын ИТХ-ын нийт 6 Төлөөлөгчийг сонгож байгаа бөгөөд  Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх, хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой асуудлаар Засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэгтэй ажиллах юм.

            Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр Хуралдаанаар /2022.12.02/ аймгийн ИТХ-ыг төлөөлөх Төлөөлөгчөөр Д.Амарсанаа, Д.Хүрэлчимэг нарыг сонголоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%