Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Архангай аймгийг “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн ажлын явцын дүнг танилцуулах зөвлөгөөн боллоо

2022-11-08

Архангай аймгийг “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн ТЭЗҮ, маршрут гаргах ажлын явцын дүнг танилцуулах зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж үг хэлэв.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал нар мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөнд оролцогсдод амжилт хүслээ.
Аялал жуулчлалын Тогтвортой хөгжлийн тэргүүн доктор,проф Д.Гансүх,ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Эрдэнэ-Очир сургалт, илтгэл, танилцуулга хийлээ.
Аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Газар, ГХБХБГ, Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулж байна.
Архангай аймгийг нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэхэд шаардлагатай нөөц, зардал, үр ашиг, орчны хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон зохион байгуулалт, шаардагдах хөрөнгө оруулалт, төсөв болон үйл ажиллагааг төлөвлөн төслийн хэрэгжих боломжийг судалгааны гол үр дүнг оролцогч талуудад танилцуулан хэлэлцүүлэх зорилготой юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%