Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН ИТХ-ЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТЭЙ ТАНИЛЦАХ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-28

Өнөөдөр /2022.10.28/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын зочид Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Энхзаяа тэргүүтэй Төлөөлөгчид, ажилтан албан хаагч нар оролцлоо.

Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын ИТХ-ын хэмжээнд төлөөлөгчид харилцан туршлага солилцох чиглэлээр тус тус санал солилцлоо.

Уулзалтын үеэр Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын зочид, Төлөөлөгчид дүүргийн “Хүүхдийн номын өргөө” болон “Хайрхан хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%