Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Увс аймагт байгуулсан 13 ортой түр хамгаалах байрыг орон нутагт албан ёсоор хүлээлгэн өглөө.

2022-10-15

Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, Хууль зүй дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Гүнждагва, аймгийн Цагдаагийн газрын дарга А.Амарбат, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Туул, Орон нутаг дахь Төслийн зохицуулагч Д.Жанузаг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцов.
 
“Түр хамгаалах байр”-ны албан хэрэгцээнд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг авахад аймгийн ИТХ-ын хуралдаанаар 13 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн тус ажлын хүрээнд 5 нэр төрлийн /Зургийн аппарат 1 ш, Иж бүрэн суурин компьютер 1 ш, Зөөврийн компьютер 2 ш, Өнгөт принтер 1 ш, Хар принтер 2 ш/ техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлж байсан юм.
 
Цаашид энэ Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, тогтвортой байдлыг хангаж ажиллана.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%