Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бөхмөрөн сумын удирдлагууд Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн багш нар болон ажилчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

2022-10-08

Бөхмөрөн сумын удирдлагууд Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн багш нар болон ажилчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч, хөгжсөний 101 жилийн ой, Монголын багш нарын баярын 56 дахь өдөр, Дэлхийн багш нарын 28 дахь өдрийг энэ сарын 6-ны өдөр сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, ЕБС-ийн захирал, Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нар хамтран зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүллээ. 

Уг арга хэмжээнд ИТХ-ын дарга Л.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлсээрээ тэргүүлэн ажиллаж байгаа багш, ажилчдад Засгийн газрын болон аймаг, сумын шагнал ирснийг гардуулж өглөө. 

Нийт ЕБС, Хүүхдийн цэцэрлэгийн багш нар болон ажилчдадаа Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч, хөгжсөний 101 жилийн ой, Монголын багш нарын баярын 56 дахь өдөр, Дэлхийн багш нарын 28 дахь өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%