Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УВС АЙМАГТ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ӨРГӨТГӨН ШИНЭЧЛЭХ, ШИНЭЭР ТАВИХ ТӨСЛИЙН ШАВ ТАХИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2022-09-20

Ёслолын үйл ажиллагаанд БХБ-ын дэд сайд Э.Золбоо, аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн Засаг дарга Ч.Чимэд, аймгийн Засаг даргын орлогч Ж.Александр, ABI&SWT түншлэлийн Төслийн ерөнхий зохицуулагч Кшиштоп Хородецки, ABI&SWT түншлэлийн Худалдааны хэлтсийн дарга Михал Пржешлакевич, Төслийн зохицуулагч О.Лхагвацэрэн, Чандмань Увс ХХК-ийн захирал Б.Цэцээ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
 
Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн Газар болон Монгол Улсын Засгийн Газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн хүрээнд уг төсөл хэрэгжиж байгаа юм.
 
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд шав тавих ёслолд оролцох үеэрээ Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтан, албан хаагчид стандарт нормын дагуу, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар журмыг чанд мөрдөж, гэрээний хугацаанд чанарын өндөр үнэлгээтэй гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгнө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%