Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдлаа.

2022-09-29

         Өнөөдөр /2022.09.29/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдлаа.

         Тус хуралдаанаар:

  1. Дүүргийн ЕБС, СӨБ-ын 2022-2023 оны хамтран сургах тойрог, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил,
  2. Дүүргийн Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөлт, явц, хэрэгжилт,
  3. Бүх нийтийн биеийн тамир, спорт, соёл урлагийг дэмжих чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөлт, явц, хэрэгжилттэй танилцаж холбогдох санал, дүгнэлтийг гаргалаа.

         Хуралдаанд:

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Т.Уламбаяр,

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнгөнсар, Ж.Чимэдцогзол, Ч.Мягмарсүрэн, В.Хүрэлбаатар, Ч.Ариунчимэг,

Дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр, Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Баянмөнх, Соёлын төвийн дарга А.Лхагвадорж нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%