Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Э.БОЛОРМАА ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДЛОО

2022-09-02

Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа өнөөдөр /2022.09.02/ ажлаа хүлээн авлаа.
 
Аймгийн Засаг даргаар томилогдож буй Э.Болормаад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга Э. Болормаа: “Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлэлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно" хэмээн илэрхийлэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%