Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НОМ ХАНДИВЛАХ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2022.09.13/

2022-09-13

           Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”-д номын фонд бүрдүүлэх зорилгоор “Ном хандивлах 7 хоног”-ийн аяныг санаачилж байгаа билээ.

           Өнөөдөр /2022.09.13/ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа,  дүүрэг дэх Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул нар хамт олноо төлөөлж “Ном хандивлах 7 хоног”-ийн аяныг дэмжин ном хандивлалаа.Үүгээр тус хандивын аян өндөрлөж нийтдээ 1000 гаруй номыг төвлөрүүлээд байна.

            Номын хандивын аянд идэвхтэй оролцсон нийт ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлье.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%