Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улс төрийн хилс хэрэгт Хэлмэгдэгсдийн үр, хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

2022-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Улаангом сумын ИТХ-аас хамтран Улс төрийн хилс хэрэгт Хэлмэгдэгсдийн үр, хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
2021 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар Монголын улсын хэмжээнд 31.460, Увс аймгийн хэмжээнд 1403 хүн цагаатгагдсан байна.
Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 2022 оны эхний 3-р улиралд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүл, үр хүүхэд, ач зээд 121 сая төгрөгийн нөхөн олговорыг олгосон ба 160 сая гаруй төгрөгийн нөхөн олговор авах иргэдийн шийдвэр хүлээгдэж байна.
Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсдөд нөхөх олговор олгох, тэднийг нийгмийн халамжийн болон мөнгөн тусламж, дэмжлэгүүдэд өргөнөөр хамруулах, санал хүсэлт өргөдөл гомдлыг нь шуурхай барагдуулах, холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, нөхөн олговор болон бусад лавлагаа, магадалгаа, гэрчилгээ авахад нь хууль эрх зүй, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, лавлагаа мэдээллээр хангах, материалын бүрдүүлэлтэнд нь хяналт хийж зөвлөгөө өгч уламжлан шийдвэрлүүлэх болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, түүнд орсон нэмэлтүүд, цагаатгалын асуудалтай холбогдох бусад шийдвэр, журмуудыг сурталчлах, тайлбарлан таниулах, энэ асуудлаар хурал цуглаан, семинар сургалт зохион байгуулах, ой түүх дурсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх, түүнчлэн хэлмэгдүүлэлтийн түүхтэй холбогдох судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг хийж ирсэн юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%