Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НОМ ХАНДИВЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. /2022.09.12-1/

2022-09-12

           Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”-д номын фонд бүрдүүлэх зорилгоор “Ном хандивлах 7 хоног”-ийн аяныг санаачилж байгаа билээ.

           Өнөөдөр /2022.09.12/ Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-ний захирал, ИТХ-ын Төлөөлөгч Б.Болортунгалаг, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид, 9 дүгээр хорооны албан хаагчид, Хөрөнгө Оруулалт, Бүтээн Байгуулалтыг Дэмжих Төв ОНӨТҮГ-ын албан хаагчид хамт олноо төлөөлөн тус ном хандивлах аянд нэгдлээ.

            Хандивлах номыг 2022 оны 09 дүгээр сарын 05-12-ны хооронд дүүргийн ИТХ-ын Ажлын албаны 304 тоот өрөөнд ажлын цагаар хүлээн авна.

            Иймд иргэд та бүхнийг аянд нэгдэж, ном хандивлахыг уриалж байна.

                         ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%