Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2022-09-01

Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ Хүмүүнлэг сургууль болон Политехник коллежийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Нээлтийн арга хэмжээн дээр аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ “ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛАХ ТУХАЙ” Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж тус сургуулиуд Чингис хааны хөргийг заллаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Политехник коллежийн материаллаг баазад түшиглэн соёл, урлагийн мэргэжлийн ангийг нээн хичээллүүлэхээр бодлогын баримт бичгүүдэд тусган ажиллаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүний хүрээнд Дундговь аймгаа болон бусад аймгуудын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 150 дугаар тушаалаар батлагдсан мэргэжлийн чиглэл, индексийн жагсаалтын дагуу “Дууны техникч” мэргэжлийн ангийг нээн хичээллүүлэхээр хамтран ажиллаж, одоогийн байдлаар тусгай зөвшөөрлийн эрхээ аваад байгаа юм.
Мөн нийт багш сурган хүмүүжүүлэгч, оюутан, сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%