Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2022-08-17

         Өнөөдөр /2022.08.17/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат болон ИТХ-ын Зөвлөлийн гишүүд Япон Улсын Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи, ИТХ-ын дарга Икэгаяа Kазүмаса, ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

          Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч И.Даваадорж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга, ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Содхүү, Л.Цэеэрэгзэн, Ж.Булганцэцэг, Р.Ганболд, Япон Улсын Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи, ИТХ-ын дарга Икэгаяа Kазүмаса, ИТХ-ын Төлөөлөгч Шибүя Хидэхико, Мацүшима Казүхиса, Оота Коозабүроо, Фүкада Юрико, ЗДТГ-ын Спортын хэлтсийн дарга Кавамори Күнито, Хамтын ажиллагааны газрын Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам нар оролцлоо.

         Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, хоёр талын ИТХ-ын хэмжээнд төлөөлөгчид харилцан туршлага солилцох чиглэлээр тус тус санал солилцож, цаашид хамтран ажиллах талаар санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцов.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%