Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хяргас нуурын байгалийн цогцолборт газар ажиллалаа

2022-06-22

Аймгийн ИТХ-аас санаачилсан “ХОГГҮЙ МАРГААШИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриалга, БОАЖГ-аас гаргасан “ЦЭВЭРХЭН – ЦЭНХЭР ХЯЗГААР” аяны хүрээнд Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын хог хаягдлыг цэвэрлэж, аялагч жуулчдыг цэвэрхэн, ая тухтай орчинд угтан авах бэлтгэл ажлыг хангах, бүх нийтийг ахуйн хог хаягдлыг багасгах, бууруулах арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, БОАЖГ, Ханхөхийн нурууны УТХГН-ын хамгаалалтын захиргаа, Наранбулаг, Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Завхан сумын ЗДТГ, тус бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэдийг оролцуулан “Хөх бух” аялал жуулчлалын баазаас Оргилдогийн рашаан хүртэлх ахуйн хог хаягдлыг цэвэрлэх “ХОГГҮЙ МАРГААШИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриалгын явцтай танилцах, үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хог хаягдлаа ангилан ялгаж хэвших, амрагчдад хог хаягдлаа ил задгай газар хаяхгүй байх зөвлөмж мэдээлэл өгөх ажлыг зохион байгууллаа.
Арга хэмжээнд оролцсон төрийн байгууллага, аж ахуй нэгж иргэдэд гүн талархал илэрхийлье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%