Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО”

2022-06-20

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 9 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шаардлагатай учир иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас хийгдэж байгаа мэдээлэл, сэрэмжлүүлгийг цааш бусдад түгээж, анхааруулан, замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж оролцохыг уриалж байна.
Иргэд та бүхэн "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд идэвхтэй хамрагдаж зам тээврийн ослоос хайртай хүмүүсээ хамгаалаарай.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%