Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛГОХ НЬ” сургалт, зөвлөгөөн боллоо

2022-06-17

Увс аймгийн ИТХ-ын дэргэдэх аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛГОХ НЬ” сургалт, зөвлөгөөнийг 2022 оны 06-р сарын 17-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Увс аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагууд, Улаангом сумын хамтарсан багийн ахлагч, Төрийн бус байгууллагын төлөөллүүд, иргэдийн төлөөлөл, сумдын ИТХ, ЗДТГ, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтаар Монголын криминологичдын холбооны сургалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Г.Оюунболд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, цаашдын чиг хандлага” сэдвээр, “Судлаач” нийгэм, эрх зүйн бодлогын судалгааны хүрээлэн ТББ-ын гүйцэтгэх захирал П.Намуун “Увс аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох криминологи судалгаа”-ны ажлын үр дүн, анхаарах асуудал” сэдвүүдээр мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%