Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад төр-иргэний нийгмийн хамтын ажиллагаа” сэдэвт туршлага солилцох уулзалт зохион байгуулагдаж байна

2022-06-16

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/ нь “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” нь (2019-2022) төслийг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.

            Тус төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ийг таслан зогсоох урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Хамтын хүч түншлэл” ИНБ-уудын Форумыг үүсгэн байгуулсан ба тус форумтай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад төр-иргэний нийгмийн хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, уулзалт, дугуй ширээний ярилцлагыг 6-р сарын 16,17-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.

            Дээрх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, “Сайн тус” ТББ-ын тэргүүнд Д.Дулмаа нар цахимаар оролцож байна.

            Уг арга хэмжээний зорилго нь Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын сайн туршлагад тулгуурлан аймгуудад зориулсан хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэхэд төр-иргэний нийгмийн түншлэлийн загварыг бий болгож, санал зөвлөмж боловсруулахад оршиж байгаа юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%