Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

2022-06-03

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ХЗДХ-ийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатарын санаачилгаар жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
Энэ жилийн санхүүжилт олгогдох болсонтой холбогдуулан нийслэл, 9 дүүрэг, 21 аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга нар, нарийн бичгийн дарга нар болон холбогдох албан хаагчидтай цахим уулзалт хийлээ.
Энэ үеэр санхүүжилтийг хуульд заасны дагуу үр ашигтай зарцуулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар ажлын чиглэл өглөө.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%