Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Би орос хэлэнд дуртай” оюун ухааны уралдаант тэмцээн боллоо

2022-05-18

ОХУ-ын БНТува улсын Дээд хурал/ Парламент/ ба Монгол улсын Увс аймгийн ИТХ хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНТува улсын Дээд хурал / Парламент/ Нийгмийн Бодлогын байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг жил бүр уламжлал болгон Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 8-9 дүгээр ангийн суралцагчдын дунд “Би орос хэлэнд дуртай” оюун ухааны уралдаан тэмцээн, Ерөнхий Боловсролын Сургуулийн орос хэлний багш нарт мэргэжлийн багш нар арга зүйн хичээлүүдийг заах зэрэг уламжлалт ажлуудыг зохион байгуулдаг.
Өнөөдөр Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-н сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Би орос хэлэнд дуртай” оюун ухааны уралдаант тэмцээн ЕБ-ын 3-р сургуулийн урлаг заалан болж дүнгээ гаргалаа.
Уралдааны нийлбэр дүнгээр ЕБ-ийн 1-р сургуулийн баг тэргүүн байр, ЕБ-ын 3-р сургуулийн баг 2-р байр, ЕБ-ын 2 болон 4-р сургууль 3-р байранд тус тус шалгарлаа.
Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан Г.Бадамхатан захиралтай ерөнхий боловсролын 3-р сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%