Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

#АНЗААР АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-02

2022-05-09

       Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр үе хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр ЧД-ийн ГХУСАЗСЗ, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэг сарын “Анзаар” аяныг хугацаатай зохион байгуулж байна.

      Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн ЭХАШШ, ИХАШШ-ийн албан хаагчид болон хороодын нийгмийн ажилтан, зохион байгуулагч, үйлчлэгч нарт  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, дуудлага мэдээлэлд очиход анхаарах асуудал, хууль эрх зүй” сэдвээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгууллаа.

      Цаашид дүүргийн хэмжээнд төр захиргааны байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, ахлах ангийн эцэг эхчүүдэд хорт зуршил, түүний үр дагавар сэдвээр сургалт орох юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%