Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН “ХҮМҮҮНЛЭГИЙН ЗҮРХ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-07

          Өнөөдөр /2022.05.07/ Чингэлтэй дүүргийн 30 жил, Олон Улсын Улаан загалмайн өдөр, Монголын Хүмүүнлэгийн  өдрийг Тусгаар тогтнолын талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Өсвөрийн улаан загалмайн гишүүнээр нийт 600 сурагч, багачууд шинээр элсэн орж, тангарагаа өргөлөө.

          Мөн хүмүүнлэгийн үйлсэд бусдыгаа хошуучлан хамтран ажилласан байгууллага хамт олонд талархал, батламж, Тэргүүний ӨУЗ болон Залуучуудын улаан загалмай /ЗУЗ/ гишүүдийг шагнаж урамшуулав.

         Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан “Хүмүүнлэг зүрх”  өдөрлөгийн ёслолын үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, УЗХ-ны тэргүүн Б.Мөнхбат, Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч дарга, Төлөөлөгч Д.Отгонбаатар, Ерөнхий боловсролын  5, 17, 23, 24, 39, 49, 50, 57, 61, 72, 117, 149 дүгээр сургууль, Бадмаараг, Олонлог, Шинэ-Иргэншил сургуулийн өсвөрийн улаан загалмай /ӨУЗ/-н гишүүд, сургуулийн нийгмийн ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл болон зочид төлөөлөгчид оролцлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%