Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЛАА

2022-04-28

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “Зар сурталчилгааны тухай” хуульд тусгагдсан журмыг шинэчлэн боловсруулах шаардлага үүссэн.

Уг шинэчилсэн журмын төсөлд иргэд, олон нийтийн саналыг авч тусгах хэлэлцүүлгийг Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Захирагчийн алба хамтран /2022.04.28/ зохион явууллаа. 

Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн З.Одмаа журмын төслийг танилцуулсан ба уг журмын төсөлд хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байх үндсэн шаардлагыг тавьж байгаа юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх журмын төсөлд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, асуултдаа тодорхой хариулт авлаа. Тэд гадна хаяг, рекламыг байрлуулахдаа хотын өнгө үзэмжийг онцгой анхаарах,  хаягуудыг нэгэн жигд байлгах, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хаяг реклам хийдэг орон нутгийн байгууллагуудыг дэмжиж ажиллах зэрэг саналыг гаргалаа. 

Хэлэлцүүлэгт оролцсон ААНБ-уудын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтийн төлөөлөлүүдээс гаргасан саналуудыг тусган боловсруулахын зэрэгцээ цахимаар олон нийтийн саналыг авах ажлыг зохион байгуулна.

Улмаар журмын төслийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд танилцуулж, ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар уг журам нь нийтээр дагаж мөрдөх хууль эрхзүйн баримт бичиг болж хэрэгжиж эхлэх юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%