Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР УВС АЙМАГТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2022-03-31

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2019-2023 онд хэрэгжүүлж буй “G9198/G9221-МОН” төслийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих” хөтөлбөр Сэлэнгэ, Увс, Сүхбаатар аймаг, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт амжилттай хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн эхний шатанд Увс аймгийн 23 эмэгтэй хувь хүний хөгжил, санхүү, хууль эрх зүйн мэдлэг олгох, бизнесийн төлөвлөгөө боловсруулах чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдаж, олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн өрхийн эдийн засгийг дэмжих бичил бизнес эрхлэх төслийг боловсруулсан.
Хөтөлбөрийн 2 дахь шатанд сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдээс 22 эмэгтэй өөрсдийн санаачилсан бичил төслийн саналыг боловсруулан ирүүлж, 22 нь төслөө өөрийн биеэр сонгон шалгаруулах ажлын хэсэгт амжилттай танилцуулсан байна.
Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч шалгарсан 10 эмэгтэйд бичил төсөл хэрэгжүүлэх батламжийг өнөөдөр гардуулж, энэхүү үйл ажиллагаанд Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, Засаг дарга Ч.Чимэд, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, төслийн захирал Л.Хосбаяр, төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Ц.Алтантуяа, Төслийн орон нутгийн дэд зохицуулагч Д.Жанузаг болон Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Амарбат Увс аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Туул болон албаны бусад хүмүүс оролцов.
Төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарсан 10 эмэгтэйн төслийн хамрах хүрээ, ирүүлсэн саналыг үндэслэн хүн тус тус бүрт 2500 ам.доллар хүртэлх тэтгэлгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох бөгөөд төслийг цаашид бие даан амжилттай хэрэгжүүлэх, өрхийн эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор дараагийн шатны санхүү, маркетинг, гарааны бизнес эрхлэх чадавх бэхжүүлэх сургалтыг мөн зохион байгуулна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%