Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС 21 АЙМГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-25

Авилгатай тэмцэх газраас Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн 37 сургагч багшийг бэлтгэн сургагч багшийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Тус сургалтанд Аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Аюушжав, ажлын албаны ГХУС асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэгмэд нар хамрагдаж сургагч багшийн үнэмлэхээ гардан авлаа.
Чадавхжуулах сургалтыг 2022 оны 03 сарын 23-25-ны өдрүүдэд Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%