Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДҮҮРЭГ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-23

 “Зөвийг зөвлөе” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх уулзалтыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагыг идэвхтэй  оролцуулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд оршино.

Уулзалтын үеэр дүүрэг дэх Цагдаагийн газар, дүүргийн Прокрорын газраас Гэмт хэрэг зөрчлийн талаар тоон мэдээллийг танилцуулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%