Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГУДАМЖ ТАЛБАЙ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ БАЙНА

2022-03-15

Аймгийн ИТХ-аас санаачлагжүүлж байгаа Эрсдэлгүй дархан аяны хүрээнд Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтран олон нийтийн газар, гудамж, талбай, тэр дундаа хүүхдийн тоглоомын талбайн ойр орчмын цахилгааны эх үүсгүүр, цахилгаан дамжуулах шугам, ил гарсан цахилгааны утас, замын гэрэл, гэрэлтүүлгийн эвдрэл гэмтэлийг илрүүлэх, засварлах ажлыг эхлүүллээ.

Хүүхдийн тоглоомын талбайн ойр орчимд гэрлийн шонгийн цахилгааны утасны монтаж ил гарах, гэрлийн шон сагсны талбайн төмөр хашаантай шууд залгаатай байрлах, тулгуур хэлбэрээр холбох зэрэг гэмтэл зөрчил нийтлэг байгаа бөгөөд энэ нь цахилгааны гүйдэл дамжих эрсдлийг бий болгож байгаа юм.

Мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж /2022.03.11/ илэрсэн гэмтлийг газар дээр засварлаж байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%