Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН БОЛГОНО

2022-03-03

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд хүүхдийн сурч, хүмүүжих орчин буюу цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны дарга, Төлөөлөгч А.Янжмаа, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн дарга Ж.Мөнхжаргал болон холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг 10 дугаар цэцэрлэгт ажиллаж, “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд зохион байгуулах ажлыг танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм.

Эхний ээлжид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цахилгааны үүсгүүр, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй байдлын нөхцөл, эрсдлийг газар дээр нь үзэж тодорхойлох бөгөөд  /2022.03.03/ 4, 5, 7, 10 дугаар цэцэрлэг, Од цогцолбор сургууль дээр  мэргэжлийн байгууллагууд ажиллалаа.  

Энэ сарын 3-7-ны өдрүүдэд цахилгааны аюулгүй байдлын эрсдлийн зэргийг тодорхойлж, дотор монтаж нь ил, олон залгаатай, шалбархайтай, нэг разетканд олон залгуур залгах, шүүгээ, ширээний дотор автомат, гал хамгаалагч зэргээ байрлуулж, цахилгаанаас үүдэлтэй гал гарах нөхцөл байгаа эсэхэд үзлэг хийх бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зөрчлийг засварлах, аюулгүй болгох дараа дараагийн шатны арга хэмжээнүүдийг төлөвлөх юм.

ЦДҮС ТӨХК-иас өөрсдийн нөөц бололцоог ашиглан нийтлэг зөрчил дутагдлыг засварлах бөгөөд шинэчлэх шаардлагатай томоохон эвдрэл гэмтлийн засварын зардлыг орон нутгаас шийдвэрлэхэд анхаарч ажиллана.

Аймгийн ИТХ-аас эхлүүлсэн Эрсдэлгүй Дархан аяны үр дүнд хүүхдүүд эрчим хүчний эрсдэлгүй орчинд сурч хөгжих боломжийг хангах ёстой хэмээн аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат онцлон хэлсэн юм.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%