Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ, ЦДҮС ТӨХК-ТАЙ ХАМТРАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ АЮУЛГҮЙ ОРЧИН БОЛГОНО

2022-03-01

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат  /2022.02.21/ Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ  ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Төлөөлөлтөй уулзалт хийж, сургууль, цэцэрлэгийг аюулгүй орчин болгоход хамтран ажиллах тухай санал солилцлоо.

Тодруулбал аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооноос санаачлан хэрэгжүүлсэн “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд хүүхдийн сурч, хүмүүжих орчны цахилгааны аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаас хийх юм.

Эрсдлийн үнэлгээ  тогтоох үзлэгээр сургууль, цэцэрлэгийн байгууламжид дотор монтаж нь ил, олон залгаатай, шалбархайтай, нэг разетканд олон залгуур залгах, шүгээ, ширээний дотор автомат, гал хамгаалагч зэргээ байрлуулж, цахилгаанаас үүдэлтэй гал гарах нөхцөл байгаа эсэхэд үзлэг хийх бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь засварлаж, аюулгүй байдлыг бүрэн хангахаар  зорьж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%