Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМАГ СУМДЫН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2022-01-25

АЙМАГ СУМДЫН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ НАРЫГ ХҮЛЭЭН
АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шиний баярыг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ Дундговь аймагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг хийдийн тэргүүн хамба лам нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр Дашгэмпэллин хийдийн хамба лам Б. Доржхорол аймгийн шашин, хийдүүдийн ирэх 3 жилийн хөгжлийн хөтөлбөрийг танилцуулан иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалахад анхаарч ажиллах цаашид түүн дээр тулгуурлан аялал жуулчлалын менежментийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар хамба лам нарын хэлсэн саналыг хүлээн авч хамтран ажиллах, хийдүүдийн хөгжлийн хөтөлбөрийн тодорхой хэсгийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%