Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХЭЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭД НИЙТ 1 ТЭРБУМ 641 САЯ ТӨГРӨГ ОЛГООД БАЙНА

2022-03-10

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат иргэдтэй тогтмол уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонсож, хуулийн дагуу шийдвэрлэхэд анхаарч ажилладаг.

Тухайлбал Дархан сумын 3 дугаар багийн ахмад настан Ё.Цагаанцоож гуай өнөөдөр /2022.02.21/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн нөхөн олговор авах тухай өргөдлийн шийдвэрлэлтийн талаар хандсан юм. Түүний өргөдлийн дагуу судалж, заавар зөвлөгөө өгч, цагаан номоос шүүлт хийж өгч тодорхой хариултыг өглөө.  

Аймгийн ИТХ-ын дэргэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс ажилладаг бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Манай аймагт амьдарч буй хэлмэгдэгсэдийн үр хүүхдүүдийн судалгааг гаргахад нийтдээ 66 хүний судалгаа гарсан бөгөөд одоогийн байдлаар 12 хүн нөхөх олговор 80,0 сая төгрөг,  14 хүн 40,0 сая төгрөг, 8 хүн 20,0 сая төгрөг, 1 хүн 1 сая төгрөг нийт 33 хүн 1 тэрбум 681,0 сая төгрөг аваад байна.

         Тус аймгаас 2021 онд өссөн дүнгээр 14 иргэн 40,0 сая төгрөгийн, 1 иргэн 81,0 сая, 2 иргэн 80,0 сая, 1 иргэн 20,0 сая төгрөгийн нийт 18 иргэн 821,000,000 төгрөгийн нөхөх олговор авах тухай хүсэлт материалаа бүрдүүлэн ЦАУЗБУК-т хүргүүлээд байна. 

Тус иргэдийн нөхөх олговрыг хамгийн өндөр настайгаас нь эхэлж олгож байгаа тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос тайлбар өгсөн бөгөөд аймгийн ИТХ-ын  дансанд нөхөх олговор орж ирсэн даруйд тухайн иргэний дансанд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%