Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

2022-03-10

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаанд өнөөдөр /2022.03.10/ аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Ганзориг мэдээлэл хийсэн юм.

Үүнд  Дархан-Уул аймагт 2021 онд нийт 543 гэмт хэрэг  үйлдэгдэж, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 23 хэргээр буюу 4,1 хувиар буурсан байна. Үүнээс 2021 онд гэр бүлийн хүчирхийллийн 72 гэмт хэрэг бүртэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30,9 хувиар өсчээ.  

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 54 буюу 75 хувь нь согтуугаар, 5 буюу 6.9 хувь нь эмэгтэй хүн оролцож,  64 буюу 88.8 хувь нь гэр, орон сууцанд, 5 буюу 6.9 хувь нь  гудамж талбайд, 3 буюу 4.1 хувь нь олон нийтийн газарт  үйлдэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 73 хүн өртөж хохирсны 66 буюу 90.4 хувь нь  эмэгтэй, 10 буюу 13.6 хувь нь хүүхэд эзэлж байна.

2021 онд ийм төрлийн гэмт хэргийг бууруулахад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн хяналтыг эрчимжүүлэх, 1 алба хаагч – 1 өрх” аяныг өрнүүлэх, мэдээ мэдээллийг түгээх урсгалыг нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн техник технологи, гадаад улс орны туршлагыг судлах, нэвтрүүлэх  зэрэгт анхаарч ажиллах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%