Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ 2021 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2022-03-10

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаанаар өнөөдөр /2022.03.10/ Цагдаагийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийн 2021 онд зохион байгуулсан ажил, түүний үр дүнгийн талаар тус зөвлөлийн дарга Н.Бэрцэцэг мэдээлэл хийлээ.

2021 онд Иргэний зөвлөлөөс хэрэгжүүлэхээр 21 асуудлыг төлөвлөгөөнд тусган ажилласан бөгөөд түүний хэрэгжилт 95,3 хувьтай байна.

Иргэний зөвлөлөөс үндсэн чиг үүргийн дагуу аймгийн Цагдаагийн газрын Цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж дараах хэд хэдэн саналыг дэвшүүлжээ.

Үүнд Төрийн нэгдсэн үйлчилгээний хяналтын системын теле камерын төхөөрөмжүүдийг засварлаж шинэчлэх, үйлчилгээ ашиглалтын зардал, операторуудын орон тоог төсөвт тусган, хотын доторх теле камержуулалтад 2020 онд 300,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 148 ширхэг теле хяналтын камерийг шинэчлэн суурилуулсан боловч хяналтын камерын ашиглалтыг сайжруулах, урсгал засвар, ашиглалтын зардлыг шийдвэрлэх, нэмэлтээр суурилуулах хэрэгцээ шаардлага байна.

Түүнчлэн Шарын гол, Хонгор сумын гэр хорооллын гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгох, камержуулахад анхаарч, цагдаагийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэснээр тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчил буурах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн онцлон тэмдэглэжээ.

Мөн цагдаагийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд сахилгын зөрчлийн тоо жил бүр өсч, 2021 онд 43 албан хаагч холбогдож, үүнд туршлагатай , олон жил ажилласан хүмүүс зөрчил гаргах явдал илүүтэй байгааг тодорхойлжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%