Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО

2022-02-18

Хил орчмын бүс нутагт “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр хамтын ажиллагааны уулзалт боллоо.

Тус уулзалтад ИТХ-ын нарийн бичгийн дарга, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэд дарга Б.Сандагсүрэн, Хилийн 0130-р ангийн захирагч хурандаа Г.Баярхүү, Ховд аймаг дахь Тагнуулын газрын дарга Н.Тэгшжаргал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Алтай соёны бүсийн салбарын захирал Д.Байгалмаа зэрэг албаны төлөөллүүд оролцов.

Уулзалтын үр дүнд: Хил хамгаалах туслах хүчний гишүүдэд /тухайн бүс нутгийн малчид, иргэдэд/ болон Хилийн застав орчмын бүс нутагт чиглэсэн холбогдох хуулийн хэрэгжилт, соён гэгээрүүлэх сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж төлөвлөгөөний дагуу хамтран ажиллахаар боллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%