Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2021-12-11

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын 2021 оны аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээний эхний үе шат нийт 15 суманд явагдаж, эрэгтэй 150, эмэгтэй 43 шатарчид оролцсоноос аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 7 сумын эрэгтэй 13, эмэгтэй 5 тамирчид оролцлоо.
Эрэгтэй шатрын төрөлд:
1-р байр М.Ням-лхагва /Эрдэнэдалай сум/
2-р байр Г.Намжилсүрэн /Сайнцагаан сум/
Эмэгтэй шатрын төрөлд:
1-р байр А.Найгалмаа /Эрдэнэдалай сум/
2-р байр Т.Урангоо /Сайнцагаан сум/ нар шалгармаа
Аймгийн аварга шалгаруулах Шатрын тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчид нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд  Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%