Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Энэ удаагийн ээлжит хурлаар аймгийн Цагдаагийн газрын 2021 оны ажлын тайлан, Иргэний зөвлөлийн 2021 оны ажлын тайланг хэлэлцэж, тус зөвлөлөөс 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөлд гишүүдээс санал авлаа.
Иргэний зөвлөл 2022 онд аймгийн холбогдох байгууллагуудад өгсөн зөвлөмж, тавьсан саналуудын хэрэгжилтийг холбогдох байгууллагуудаас авч, тухайн асуудлуудын үр дүнг тооцох, Шарын гол, Орхон сумдын цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгчдийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох арга хэмжээг авч ажиллах, Цагдаагийн газарт иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа бусад төрлийн мэдээллийн бүтцэд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах, үйл ажиллагаагаа сурталчлах талаар анхаарч ажиллах юм.