Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2021-12-13

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн бүх аймаг, нийслэлд нэгэн зэрэг зохион байгуулагдсан бөгөөд Дархан-Уул аймагт 12 сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Шатарчид тойргийн системээр тоглосон бөгөөд эрэгтэй төрөлд Дархан сумын иргэн Д.Ганбат, эмэгтэй төрөлд Дархан сумын иргэн Т.Мандах нар тэргүүн байр эзэллээ. Түрүүлсэн тамирчид шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 133
130 / 98%
3 / 2%
0 / 0%