Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“2021 ОНЫ ШИЛДЭГ БҮЛЭГ НӨХӨРЛӨЛ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2021-12-10

Аймгийн Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Улсын хэмжээнд зохион байгуулсан “МАЛ МАХ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэд, малчид, нөхөрлөлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “2021 оны шилдэг бүлэг нөхөрлөл” шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулсан.
Тус болзолт уралдаанд мал хулгайлал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхи зүтгэл гарган шинэ санаа, санаачлага гарган оролцсон бүлэг нөхөрлөлүүдийг шагнаж урамшууллаа.
Болзолт уралдаанд Тэргүүн байр эзэлсэн Сагил сумын “Лийциг” бүлэг нөхөрлөлийг өргөмжлөл 500000 төгрөг, Дэд байр эзэлсэн Наранбулаг сумын “Ээвэр шанд” нөхөрлөлийг өргөмжлөл 300000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн таны оролцоо нэн чухал юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%