Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

2021-12-06

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төсөлд өгсөн саналыг хэсэгчлэн хүлээн авч, Аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого, хяналтын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2022 оны аймгийн төсвийн орлогыг 12,792.4 сая төгрөг, зарлагыг 18,964.9 сая төгрөг, Засгийн газрын зээлийн эргэн төлөх хүүгийн төлбөрийг 6,005.5 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 883.7 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 994.5 сая төгрөг, Сумдын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 14,056.1 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг 4,698.6 сая төгрөгөөр тус тус баталлаа.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 130
127 / 98%
3 / 2%
0 / 0%