Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хонгор сумын ИТХ, аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хууль эрхзүйн хэлтэстэй хамтран өнөөдөр /2021.12.06/ Хонгор сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд сургалт хийж байна.
Тус сургалтаар Авлигын шалтгаан, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай, Засаг, Захиргаа, Нутаг дэвсгэр, түүний Удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга сэдвээр Хууль эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан, Засаг, Захиргаа, Нутаг дэвсгэр, түүний Удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан гарсан журмын төслүүдийн талаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, “Дархан-Уул аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн танилцуулга мэдээллийг аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх нар тус тус мэдээлэл хийлээ.
Мөн Төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.