Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ АВТО ЗАМ ДЭЭР ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭ, БОСОО ТЭМДЭГЛЭГЭЭГ БАЙРШУУЛЖЭЭ

2021-11-22

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран явуулж буй “Эрсдэлгүй Дархан” аян нь ковид-19 цар тахлын хүндрэлтэй цаг үед аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг хамруулан ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд уриалах гол зорилгын хүрээнд явагдсан.

Аяны хүрээнд 687 аж ахуйн нэгж байгууллагатай холбогдон мэдээлэл хүргэсэн бөгөөд 162 байгууллага тайлангаа ирүүлснээс аяны хүрээнд хийсэн ажилтай зохион байгуулагчид танилцаж шилдэг 12 байгууллагыг шалгаруулжээ.

Үүний нэг болох АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн хамт олон ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны аюулгүй байдлыг хангах олон ажлуудыг зохион байгуулсан бөгөөд Оюутнуудыг зам, тээврийн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хичээлийн А байр дотуур байрны дунд байрлах авто зам дээр явган хүний гарцын тэмдэглэгээ, босоо тэмдэглэгээг байршуулсан нь голлох том ажил болжээ.

Түүнчлэн байгальд хамгийн хор хөнөөлтэй хог хаягдал болох хаягдал батарей цуглуулах хогийн савыг хичээлийн А, Б байр, дотуур байранд байршуулан ашиглаж эхэлсэн нь шинэ санаачлага юм.

Мөн ковид цар тахлын дэгдэлт хүн бүрийн сэтгэлзүйд хүндээр тусч байгаа цаг үед багш, оюутнуудад сэтгэлзүйн гацаарчилсан зөвлөгөө өгөх эмч, зөвлөгөөний өрөөг тохижуулсан нь онцлог ажил болсон байна.

 АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн захиргаанаас Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22-р ангитай хамтран гал түймэр унтраах, аврах тактикийн сургуулийг зохион байгуулж, бүх анги, танхимаар явж өмч хамгаалал, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шалгалт хийж, стандартыг хангаж, сайжруулалт хийсэн байна.

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн оюутны дотуур байрны бэлэн байдал, ариутгал цэвэрлэгээ, цахилгаан, галын аюулгүй байдалд дотоод хяналт шалгалтыг тогтмол явуулжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%