Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2021-11-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2021.11.15/ хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “2022 онд ойгоос мод бэлтгэх дээд хязгаар батлах тухай”, “Хуралдаан зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, мөн “Аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт-шинжилгээ үнэлгээ хийсэн дүнгийн тухай”, “Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл”,  “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн гүйцэтгэлийн тайлан”, “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах,  хамгаалалтын дэглэм тогтоох тухай” асуудалтай танилцаж, Тэргүүлэгчид саналаа илэрхийлэн, тэмдэглэлээр дэмжлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%