Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЧ, АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН 4-5 АНГИЙН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2021-11-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Боловсрол, соёл урлагийн газартай хамтран дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдаанд зарласан. Уралдаанд нийт 14 сургуулийн 795 бүтээл ирсэн. Уралдааныг мэргэжлийн багш нараар дүгнүүлсний зэрэгцээ эхний шатанд шалгарсан 20 бүтээлд аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудсаар иргэдээс санал авч, багш нарын өгсөн үнэлгээтэй нэгтгэн эцсийн шатны дүнг гаргалаа. Нэгдсэн дүнгээр 4-5 ангийн сурагчдын төрөлд
Тэргүүн байр Мандал сургуулийн 5А ангийн сурагч Н.МАРГАД
Хоёрдугаар байр ЭДЦС-ийн 5Б ангийн сурагч Э.ЭРМҮҮНБИЛЭГ
Гутгаар байр ЭДЦС-ийн 5Г ангийн сурагч Б.БЯМБАСҮРЭН
Гутгаар байр Мандал сургуулийн 5А ангийн сурагч Б.ДОРЖПАЛАМ
Тусгай байр Гурвансайхан сумын ЕБС-ийн 5А ангийн сурагч Ө.ЦЭЛМҮҮН
Тусгай байр Дэрэн сумын ЕБС-ийн 4А ангийн сурагч Ж.ДОЛГОРМАА нар шалгарч шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ БСУГ-ын дүрслэх урлаг, биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ нар гардуулж өглөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%