Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Авлигын эсрэг хууль болон бусад хуулиар төрийн байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

2021-11-04

Төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч болон байгууллагуудын ёс зүй хорооны гишүүдэд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сохирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиудаар сургалт зохион байгууллаа.

Сургалтад сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, ЕБС-ийн захирал, Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Соёлын төвийн дарга, байгууллагын ёс зүйн хорооны дарга, гишүүд хамрагдлаа. 

Сургалтын зорилго нь албан хаагчдын авлига, ашиг сонирхлын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, сэргээх, төрийн албан хаагчдыг сахилга баттай ажиллуулах, эрх зүйн чадавхыг бататгах юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%